Суррон, скүүтер, мопедоос унаж бэртсэн осол гэмтэл 6 дахин өсчээ
Б. Марал
2026-04-15
/
Нийгэм

Суррон, скүүтер, мопедоос унаж бэртсэн осол гэмтэл 6 дахин өсчээ

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

2022 онд – 50

2023 онд – 305

2024 онд – 532

2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73 хувь (35) нь эрэгтэй, 27 хувь (13) нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:

 -Мопедтой зорчих үедээ: 51.8 хувь (27) нь онхолдсон, 37 хувь (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7 хувь (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн

 - Скүүтертэй зорчих үедээ: 63.6 хувь (7) нь онхолдсон, 36.3 хувь (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

 - Сурронтой зорчих үедээ: 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

 - Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн

 - Явган зорчих үедээ: 50 хувь (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50 хувь (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5 хувь (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5 хувь (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Мөн 4.2 хувь (2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.

Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0 хувь (13) толгойн гэмтэл, 25.0 хувь (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь (шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь (4) тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь (3) хэвлийн гэмтэл, 6.3 хувь (3) мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28