Новая Газета сонины редактор хувийн мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгалтад буруутгагдлаа
Б. Марал
2026-04-15
/
Дэлхий

Новая Газета сонины редактор хувийн мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгалтад буруутгагдлаа

 

Новая Газета сонины редактор Олег Ролдугин хувийн мэдээлэл хууль бусаар цуглуулж, ашигласан хэрэгт буруутгагдсан талаар тус сонин мягмар гарагт мэдээлжээ.

Ролдугиныг пүрэв гарагт Москва дахь редакцын байранд цагдаа нар нэгжлэг хийх үеэр баривчилсан байна. Дараа нь шүүхээс түүнийг тавдугаар сарын 10 хүртэл урьдчилан хорих шийдвэр гаргажээ.

Мөрдөн байцаагчид Ролдугин болон “тодорхойгүй бусад хүмүүс”-ийг хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, нийтэлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд уг хэрэгт дээд тал нь дөрвөн жилийн хорих ял оногдуулж болзошгүй байна.

Ролдугин өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн. Тэр болон түүний өмгөөлөгчид ямар хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэж буруутгаж байгааг нь мэдэгдээгүй гэж хэлжээ.

Ролдугин нь туршлагатай эрэн сурвалжлах сэтгүүлч бөгөөд ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын авлигын талаар, тухайлбал Д.Медведев болон Р.Кадыров нарын талаар мэдээлж байсан гэдгээрээ танигдсан.

Тэрээр Новая Газета-д ажиллахаасаа өмнө 2024 онд “гадаадын агент” гэж зарлагдсаны дараа хаагдсан "Собседник" долоо хоног тутмын хэвлэлд ажиллаж байжээ.

Орос улс Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийн салбарт хатуу цензурын хууль хэрэгжүүлж эхэлснээрНовая Газета хэвлэмэл хувилбараа зогсоосон ч цахимаар нийтлэл, видео контент гаргасаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28