УИХ-ын гишүүд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
Б. Марал
2026-04-15
/
Улс төр

УИХ-ын гишүүд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Р.Батболд нар өнөөдөр /2026.04.14/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистаны Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлсэн буйд талархалтай ханддагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Өрийн удирдлагын тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт нийцсэн зээлийн хэлэлцээрийн төслийг парламентад өргөн мэдүүлэх тохиолдолд дэмжих болно гэв.

Эрхэмсэг ноён Жин И.Пактуран Эдийн засгийн байнгын хорооны даргад талархахын сацуу Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Тэрбээр, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөл төслөө үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталсан талаар онцлов. Төслийн хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, бодлогын шинэчлэл, сайжруулалтыг дэмжихэд чиглүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Байнгын хорооны дарга Р.Сэддорж малчдын хүүхдийн боловсролын асуудалд онцгойлон анхаарч, зайнаас болон танхимаар суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулж, байр сууриа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28