65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдол нэмэгджээ
Б. Марал
2026-04-14
/
Нийгэм

65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдол нэмэгджээ

 

Эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байна. Зөвхөн 2025 онд л гэхэд, 35-44 насны эрчүүд амиа хорлосон 56 тохиолдол бүртгэгджээ. Мөн бага насны нэг хүүхэд амиа хорлосон харамсалтай тоо байна.  Амиа хорлож нас барсан тохиолдлын  23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байгаа аж. 

  1. Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар: 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна.
  2. Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төв: 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны 9 сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95.3%-д амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ.

Хордлогын дийлэнх (83.6%) нь 16–30 насны залуус байсан бөгөөд тэдний 56.1% нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь хүүхэд, өсвөр насныхан болон амьдралаа эхлүүлж буй залуус амиа хорлох эрсдэлд илүү өртөмтгий байгааг харуулж байна. Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг.

Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28