Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ
Б. Марал
2026-04-14
/
Нийгэм

Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ

 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын шав тавих ёслол болж, төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Тус үйлдвэрийн барилгын нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгө оруулалтыг “Оюу толгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр” нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай, 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц зэрэг үйлдвэрлэлийн цогц байгууламжаас бүрдэх ба орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан жишиг үйлдвэр болох юм.

Тус үйлдвэрийн эзэмшигч, ашиглагч нь Ханбогд сумын нийт малчдын нээлттэй гишүүнчлэлтэй “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо бөгөөд барилга угсралт дууссаны дараа үйлдвэрийг тус хоршоо хүлээн авч, цаашдын менежмент болон үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллана.

Үйлдвэр ашиглалтад орсноор малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, өсөн нэмэгдэж буй орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанарын баталгаатай бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, дунд болон урт хугацаанд экспортын боломжийг бүрдүүлэх зэрэг бодит ач холбогдолтой. Цаашлаад, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь улирлын шинжтэй, нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэх, хадгалах боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүдийг шийдэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.

Төслийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ), салбарын байгууллагууд болон малчдын дундын хоршоо хамтран, төр хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажлыг “Таван орд” ХХК гүйцэтгэх бөгөөд 2027 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

Ханбогд сумын ЗДТГ нь бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бөгөөд сумын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд тусгаж, газар олголт, дэд бүтцийн шугам сүлжээ, холболтыг бүрэн шийдвэрлэсэн. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28