ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Навалны үхлийн нууц тайлагдав уу
Б. Марал
2026-02-15
/
Дэлхий

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Навалны үхлийн нууц тайлагдав уу

 

Авлигын эсрэг тэмцэгч, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2024 оны хоёрдугаар сарын 16-нд 47 насандаа шоронд гэнэтийн байдлаар нас барсан. Тэрбээр 2020 онд “Новичок” мэдрэлийн хоронд хордуулж, Германд эмчлүүлсний дараа ОХУ-д буцаж ирэхэд нь нисэх буудал дээр баривчлагдсан юм.

Навальный Сибирийн хорих ангид нас барснаас хойш хоёр жилийн дараа Их Британи болон түүний Европын түншүүд түүний биеэс авсан дээжид хийсэн шинжилгээний дүнд тулгуурлан Кремлийг буруутгасан байна. Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Навальныйн биологийн дээжээс илэрсэн “эпибатидин” хэмээх бодисын хувьд санамсаргүйгээр хордсон байх боломжгүй аж.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ “Алексей Навальныйг ОХУ-д хоригдож байх үед нь ийм төрлийн үхлийн аюултай хорыг ашиглах боломж, шалтгаан, нөхцөл нь зөвхөн Оросын төрд байсан” гэжээ. Түүнчлэн уг дүгнэлтийг Их Британи, Швед, Франц, Герман, Нидерланд улсууд хамтран гаргасан нэгдсэн мэдэгдлээр баталгаажуулсан байна.

Тодруулбал, Эпибатидин нь Өмнөд Америкийн зэрлэг байгаль дахь суман мэлхийн биед байгалиасаа агуулагддаг бодис бөгөөд олзны буюу лабораторийн нөхцөлд өсгөсөн мэлхийд энэ хор үүсдэггүй аж.

Их Британи Орос улс Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийг зөрчсөн байж болзошгүй талаар “Химийн зэвсгийг хориглох байгууллага”-д мэдэгдсэн байна.

Юлия Навальная “Нөхрийг минь эхний өдрөөс нь хордуулсан гэдэгт итгэлтэй байсан, одоо харин нотолгоо бий боллоо. Хоёр жилийн турш нягт нямбай ажиллаж, үнэнийг ил болгосон Европын орнуудад талархаж байна” гэжээ.

Кремль уг мэдэгдэлд одоогоор хариу тайлбар хийгээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Навальный нас барснаас нь нэг сарын дараа “хүн хорвоог орхино гэдэг үргэлж гунигтай байдаг” хэмээн товчхон мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28