“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна
Б. Марал
2026-04-14
/
Нийгэм

“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна

 

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан БГД-ийн 3 дугаар хороо, “Барс” зах орчимд ажиллалаа. 2000 оны үед “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн. Тус газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ““Барс” захын ар талын энэ газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 2000 оны үед ААН-д захирамжилсан байна. Гэвч оршин суугчид тус ААН-ийг үйлчилгээтэй орон сууц барихыг нь дэмжээгүй, эсэргүүцсээр байсан. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа оршин суугчдын хүсэлтийг хотын удирдлагуудад танилцуулаад энэ асуудалд ААН-тэй ойлголцож, зөвшилцөх шаардлага бий болсон. Оршин суугчид энэ газрыг барилгажуулалгүй, ногоон байгууламж байгуулах хүсэлт тавьсан.

Харин ААН-ийн зүгээс мөн энэ газрыг олон жилийн хугацаанд эзэмшиж, газрын төлбөр төлж явсан учир дүйцэх газраар сольё гэдэг санал тавьж байгаа юм. Бид тус ААН-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэйгөөр, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газраар солих санал тавиад байна. Харин энэ газар дээр 2026 ондоо багтаж тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөөд байна. Энэ хэсэгт ямар нэг газар олголт хийхгүй, мөн автомашины зогсоол барихгүй. Харин иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан тохижилтын ажил хийнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28