Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Б. Марал
2026-04-14
/
Нийгэм

Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

 

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  1. Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 27 мянган ам метр талбай;
  2. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын 16 мянган ам метр талбай;
  3. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс “АПУ” ХК-ийн уулзвар хүртэл замын хойд талын 7220 ам метр талбай;
  4. “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талын 6364 ам метр талбай;
  5. “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талын 5672 ам метр талбайн явган хүний замын хавтанг хучиж байгаа юм.

Түүнчлэн дөрвөн байршлын шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-20-ны хооронд эхлүүлэхээр төлөвлөж буй. Харин үлдсэн гурван байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. 

Энэ талаар НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан. Энэ хүрээнд холбоо мэдээллийн сувагчлал, гэрэлтүүлгийн цахилгааны кабель угсрах ажлыг цогцоор нь хийсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны нэг байршлын ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр болсон. Учир нь Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28