Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна
Б. Марал
14 цаг 31 мин
/
эдийн засаг

Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инновэйшн инвестмент ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, болон Худалдаа Хөгжлийн банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 498 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,245 төгрөгөөр буюу нийт 620 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн индексүүд бууралттай хаагдлаа. TOP-20 индекс -1.27 хувиар буурч 50,119.16 нэгжид, MSE A индекс -0.69 хувиар унан 19,005.34 нэгжид, харин MSE B индекс -2.26 хувийн бууралттайгаар 14,159.61 нэгжид тус тус хаагджээ. MSE B индексийн харьцангуй огцом бууралт нь хөрвөх чадвар багатай, жижиг болон дунд хэмжээний компанийн хувьцаанд зарах дарамт илүү байсныг харуулж байна. Харин MSE A индексийн уналт харьцангуй бага байгаа нь томоохон, идэвхтэй арилжаалагддаг компаниуд тодорхой хэмжээнд тогтвортой байсныг илтгэв. Долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнд улирлын болон техникийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн бөгөөд суурь үзүүлэлтүүдийн доройтлоос үүдсэн эрсдэл ажиглагдсангүй.

Тухайн хугацаанд хэд хэдэн компанийн хувьцаа ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор ex-dividend төлөвт орсноор хувьцааны үнэ ногдол ашгийн хэмжээнд нийцүүлэн буурах хандлага ажиглагдсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (ХЭХ)-ын тов зарлагдаж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл эхэлсэн нь богино хугацааны хөрөнгө оруулагчдын байр суурь болон арилжааны идэвхэд тодорхой нөлөө үзүүлсэн байна. Ногдол ашигтай холбоотой үнийн тохируулга болон хөрөнгө оруулагчдын богино хугацааны байр суурийн өөрчлөлт нь өнгөрсөн долоо хоногийн бууралттай үр дүнгийн гол шалтгаан боллоо.

III САРД ИНФЛЯЦ ЭРГЭН ЭРЧИМЖИЖ 7.3 ХУВЬД ХҮРЧЭЭ

2026 оны гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд 7.4 хувь болж, өмнөх сарынхаас 1.2 нэгж хувиар эрчимжлээ. Инфляцын энэхүү өсөлтөд шатахууны үнэ болон хүнсний бүлгийн барааны ханшийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна.

Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдэж, тээвэр, логистикийн өртөгт дарамт учруулжээ. Үүний зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь инфляцын дарамтыг цаашид ч хадгалагдах эрсдэлтэй байгааг харуулж байна. Улсын хэмжээнд хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.9-15.2 хувиар өссөн нь инфляцын бүтцэд хүнсний бүтээгдэхүүн давамгайлж байгааг илтгэж байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн нь хэрэглээний үнийн индексэд хамгийн өндөр хувь нэмэр оруулсан үзүүлэлт болжээ. Энэ нь нийлүүлэлтийн улирлын онцлог, тээвэрлэлтийн зардлын өсөлт, импортын нөлөөллүүдтэй холбоотой байж болзошгүй байна.

Харин Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, өмнөх сарынхаас 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар өсөөд байна. Нийслэлийн инфляцын гол хөдөлгөгч хүчин зүйл мөн л хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт байлаа. Тус бүлгийн үнэ гуравдугаар сард 15.3 хувиар өссөн нь 2023 оны есдүгээр сарынхаас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс шатахуун болон махны үнийн өсөлт хадгалагдвал инфляц ойрын саруудад цаашид ч эрчимжих төлөвтэй байгааг онцолж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: ОНЫ ЭХНИЙ ӨНДӨР ЭРЧ БА ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хоёр сард уул уурхайн салбарын идэвхжил, улирлын нөлөөллийн дэмжлэгээр өндөр өсөлттэй гүйцэтгэл үзүүллээ.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр бодит ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3 хувь, үйлчилгээний салбарынх 4.2 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Ийнхүү эдийн засаг оны эхний сард 8.6 хувь, хоёрдугаар сард 7.6 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч Дэлхийн Банкны Монголын эдийн засгийн шинэ тойм тайланд дурдсанаар 2025 онд огцом тэлсэн өсөлт 2026 онд 5.0 хувь орчимд саарах төлөвтэй байна. Өмнөх онд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл эрчээ авсан, мөн мал аж ахуйн салбар зудын хорогдлын дараа огцом сэргэсэн нь нүүрсний экспортын бууралт, гадаадын сул хөрөнгө оруулалтыг нөхөж, эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд хүргэн тэтгэсэн юм. Харин энэ онд эдгээр онцгой хүчин зүйлс хэвийн түвшинд шилжсэнээр нийт өсөлтийн хурд саарах хүлээлт давамгайлж байна.

Цаашид дотоодын тогтвортой эрэлт, төрийн оролцоотой төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалт эдийн засгийн идэвхийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байх боловч геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны зөрчил, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад орчны эрсдэлүүд өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байгааг Дэлхийн Банк анхааруулжээ. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн үндсэн бүтээн байгуулалтын үе шат дуусахын хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт удааширч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд хязгаарлагдмал байх төлөвтэйг онцолсон байна.

Дотоодын хувьд төсвийн сул бодлого богино хугацаанд өсөлтийг дэмжих ч инфляцын дарамтыг нэмэгдүүлж, урсгал дансны алдагдлыг тэлэх эрсдэлтэй гэж үзжээ. Үүний улмаас мөнгөний хатуу бодлого хадгалагдах нөхцөл бүрдэж болзошгүй бөгөөд макро эдийн засгийн дарамт өндөр хэвээр байгаа энэ нөхцөлд инфляц 2026 оны турш дунджаар 8.5 хувь орчимд хадгалагдана гэсэн төсөөллийг гаргасан байна.

ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын санхүүгийн салбарын анхаарал уламжлалт зээлийн өсөлтөөс илүү экспорт, худалдааны санхүүжилт (Trade Finance) д чиглэж, валютын орлого бүрдүүлдэг салбаруудыг эрсдэл багатай, урсгалд суурилсан санхүүжилтээр дэмжих чиг хандлага нэмэгдэж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Худалдаа, Хөгжлийн банкны “Худалдааны санхүүжилтийн форум” Resource economy буюу “Нөөцийн эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулж, байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцсэн байна. Форумоор банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан харилцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдэд төвлөрчээ.

Дэлхийн хэмжээнд технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засаг тэлж буйтай холбоотойгоор зэс, лити, газрын ховор элемент зэрэг стратегийн металлын эрэлт 2030 он гэхэд 30-40 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь баялаг ихтэй орнуудад боломж нээж буй ч уг боломжийг бодит эдийн засгийн өгөөж болгоход санхүүжилт, худалдаа, бодлогын уялдаа чухал хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.

Монгол Улсын хувьд эрдэс баялгийн салбар эдийн засгийн гол тулгуур хэвээр бөгөөд гадаад худалдаа, санхүүжилтийн илүү тогтвортой, үр ашигтай тогтолцоо шаардлагатай болж байна. Худалдаа, Хөгжлийн банк 2025 оны байдлаар банкны сектор дахь уул уурхайн санхүүжилтийн 32 хувийг дангаар олгосон бөгөөд үүний 60.7 хувь нь алт, 19.6 хувь нь нүүрс, 12.3 хувь нь төмрийн хүдэр, үлдсэн 7.4 хувь нь бусад ашигт малтмалын төслүүдэд ногдож байна. Энэ нь санхүүжилтийн бүтэц аажмаар төрөлжиж буйг илтгэж байна. Нийт дүнгээр Trade Finance ийн идэвхжил нь “уул уурхайн бус экспорт”-ыг санхүүгийн түвшинд бодитоор дэмжих анхны бодит хөдөлгөөн эхэлж буйн дохио хэмээн зах зээлээс үнэлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна

14 цаг 31 мин

Хүүхэд хохирсон гэмт хэрэг болон үе тэнгийн дээрэлхэлтийн статистик мэдээлэл гарлаа

14 цаг 40 мин

БНФУ-аас ОБЕГ-т аврах ажиллагааны багаж, хэрэгсэл хүлээлгэн өглөө

14 цаг 44 мин

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай байна

15 цаг 8 мин

Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна

15 цаг 10 мин

“Ашигт малтмалын салбарт орж ирсэн орлогыг зөв хуваарилна“

15 цаг 26 мин

ОБЕГ: Туулах чадвар сайтай автомашин олголоо

15 цаг 40 мин

Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна

15 цаг 45 мин

Татвар төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, нөхөн төлүүлжээ

15 цаг 50 мин

"Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдаан ирэх амралтын өдрүүдэд болно

15 цаг 59 мин

МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ

16 цаг 1 мин

Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ

16 цаг 12 мин

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо

16 цаг 16 мин

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

17 цаг 8 мин

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

17 цаг 13 мин

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ

17 цаг 15 мин

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ

18 цаг 55 мин

ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ

19 цаг 9 мин

“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

19 цаг 14 мин

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

19 цаг 16 мин