Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна
Б. Марал
2026-04-13
/
Нийгэм

Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна

 

УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Англи улсын “EF EFEKTA” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Др Стефания Жианини, EF EFEKTA боловсролын Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Саранжит Сангар, EF EFEKTA боловсролын группийн Сургалт хариуцсан захирал Др Кристофер МакКормик, Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулж, ойрын хугацаанд эхлүүлэх саналыг УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан албан ёсоор тавилаа.

“Ef Efekta” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Стефания Жианини хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төсөлд салбарын алба хаагчдаа хамруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийллээ.

Efekta нь EF Education First-ийн 60 жилийн туршлагатай, 116 улсын 24 сая гаруй хүнд англи хэл заасан, дэлхийн хамгийн том хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ юм.

Англи хэл бол дэлхийн хэл, дэлхий дээрх 8.3 тэрбум хүнээс 1.5-1.6 тэрбум хүн нь англи хэлээр ярьж, бичиж, ойлголцдог. Олон улсын судалгаанаас харахад \EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан\ Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг, дэлхийн 116 орноос 84 дугаар байранд эрэмбэлэгддэг байна. Тиймээс Монгол Улсын нийт хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд EF EFEKTA төсөл үр дүнгээ өгнө гэдгийг талууд уулзалтын үеэр онцолсон юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28