МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ
Б. Марал
2026-04-13
/
Улс төр

МАН-ын бүлэг: Зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонслоо. Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.

Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэллээ. Уул уурхайн компаниуд бусад нийгэм, эдийн засгийн салбаруудтайгаа кластер байдлаар хамтарч ажилламаар байна. Хоол, хувцас зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажилладаг байх. Уул уурхайн компаниуд ажилчдыг сендвичин байранд байлгах биш томоохон уурхайг дагаж хот байгуулалтыг хийх хэрэгтэй. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг одоогийн хуулиар явуулахаар аймаг сумдад бүтээн байгуулалтын ажил явуулахад хүнд байгаа. Үүнээс болж сумын дарга нар хууль шүүхийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Төр хүнээр ажил хийлгэж байгаа бол эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой гэв.

Геологийн судалгаа, Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох заалтыг шууд тусгах санал хэлсэн.

Уул уурхайтай, ашигт малтмал олборлож байгаа орон нутагт АМНАТ илүү олгох зохицуулалт чухал гэдгийг гишүүд хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд одоогийн хуулиар зохицуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилтоор боловсруулсан гэдгийг ажлын хэсэг онцоллоо.

Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 40 орчим хувийг өөрчлөхөөр боловсруулсан байна. Дагаад Биржийн тухай хуулийг оруулж орж ирнэ. Биржийн тухай хуулиар үйлдвэрлэл гаргах зорилтын тухайд боловсруулсан. Ашигт малтмал, аж үйлдвэрлэл явуулахад одоогийн хууль болохгүй байгаа учраас Биржийн тухай хуулийг оруулж ирнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28