Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна
Б. Марал
2026-02-13
/
Нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад Та бүхнийг урьж байна

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор тусгай мэргэжилтэй офицер албан тушаал, ахлагч албан тушаалд тус тус тусгай шалгалт зарлаж байна. 

-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн иргэдийг ахлагч албан тушаалд, 

-Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, их өгөгдөл, дата аналитик, хиймэл оюун ухаан, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна. 

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Сул орон тоо, тавигдах шаардлагыг энд дарж үзнэ үү.

Та Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилласнаар доорх Цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангагдана. Энд дарж үзнэ үү.

Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл /татаж авч бөглөх .pdf/
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 521 дугаар тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
  • Иргэний үнэмлэх; /.pdf/
  • 3 үеийн намтар/.pdf/;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
  • "3 х 4” хэмжээний цээж зураг;    

- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.

- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн өөрийн биеэр оршин суугаа газрынхаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд хамрагдана.

- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлт, 3 үеийн намтарт өөрийн гарын үсгээ зурсан байна.- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Удвалцэцэг, утас-70191095

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28