“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Б. Марал
2026-04-13
/
Нийгэм

“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

 

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарест хотод болж, “The MongolZ” багийнхан хүрэл медалийн эзэн болжээ.

1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн наймд ОХУ-ын “PARIVISION” багийг 2:1-ээр хожсон ч хагас шигшээд “FUT Esports” багт 0:2-оор хожигдсон. Харин гуравдугаар байрын төлөө Францын “3DMAX”-ыг 2:0-ээр илт давуу ялалт байгуулав. Уг тоглолтод “The MongolZ”-ын тамирчид эсрэг багтаа ердөө долоохон үе алдаж, 26 үе авсан бөгөөд Techno буюу М.Содбаяр хамгийн өндөр үзүүлэлтэй тоглосон байна. Манай баг 2026 он гарснаас хойш өндөр чансаатай таван тэмцээнд оролцохдоо анхныхаа медальт байрыг эзэлж байна.

Тэднийг тавдугаар сарын 7-нд Казахстаны Астана хотод эхлэх “PGL Astana 2026” тэмцээн хүлээж байна. Тус тэмцээн нь 1.6 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Манай улсаас “The MongolZ”-оос гадна “Huns Esports” баг энэ тэмцээнд оролцох ажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28