2026 оны 4 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм
Б. Марал
2026-04-13
/
Нийгэм

2026 оны 4 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм

 

2026 оны дөрөвдүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 13-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

4 дүгээр сарын 15-нд: COP17 бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл өгнө.

4 дүгээр сарын 14, 15-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

4 дүгээр сарын 15-нд: Дэлхийн урлагийн өдөр тохионо.

4 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 16-нд: Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

4 дүгээр сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 16-17-нд: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

4 дүгээр сарын 17-нд: Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр тохионо.

4 дүгээр сарын 17-нд: “Best of Chono”пянзны нээлт, амьд хөгжмийн тоглолт On'n Off Production House-т болно.

4 дүгээр сарын 18-нд: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 24 дэх жилдээ зохион байгуулна.

4 дүгээр сарын 18-нд: “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт "АСА аренад" болно.

4 дүгээр сарын 18-нд: Австрын хөгжмийн зохиолч Л.Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Дон Кихот” балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

4 дүгээр сарын 18-нд: Монгол Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн “Чөлүгэн” дөрвөлийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурын дөрвөлийн олон улсын анхдугаар уралдааны “Гала концерт” Улсын Филармонийн концертын танхимд болно.

4 дүгээр сарын 19-нд: Улсын Филармонийн Симфони оркестрын "Сонгодог үдэш" концертыг Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.

 Орон нутагт:

4 дүгээр сарын 13-нд: Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зочломтгой монгол хүн" аймгийн аялал жуулчлалын нэгдсэн форум болно.

4 дүгээр сарын 15-нд: Орхон аймгийн Соёл, урлагийн цогцолборт "Best of Эмоци" инээдмийн интертайнмент шоу тоглолт болно.

4 дүгээр сарын 18-нд: Орхон аймагт “Камертон” хамтлаг "Хайрын хот" VIP тоглолтоо толилуулна. 

Хилийн чанадад:

4 дүгээр сарын 13-14-нд: БНХАУ-ын Жинин хотод Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалт болно.

4 дүгээр сарын 16-18-нд: БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна.

4 дүгээр сарын 18, 19-нд: Сайтама мужийн Токорозава дүүрэгт байрладаг Нисэхийн дурсгалын хүрээлэнд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр”-ыг Япон Улс дахь Монголын Оюутны Холбоо /ЯМОХ/ болон “Хаврын Баяр Зохион Байгуулах Хороо”-ноос хамтран зохион байгуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28