ОХУ WhatsApp-ыг “бүрэн хаах” оролдлого хийж байна гэж Meta мэдэгдлээ
Б. Марал
2026-02-13
/
Дэлхий

ОХУ WhatsApp-ыг “бүрэн хаах” оролдлого хийж байна гэж Meta мэдэгдлээ

 

ОХУ-ын эрх баригчид мессежийн WhatsApp платформыг “бүрэн хаах” оролдлого хийж байна хэмээн тус компанийн зүгээс пүрэв гарагт мэдэгдэв. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар хяналт, цензурын зорилготой байж болзошгүй ажээ.

Гэвч компани хандалтыг ямар аргаар хязгаарлаж буй болон үйлчилгээгээ хэвийн байлгахын тулд ямар арга хэмжээ авч буйгаа тодорхой мэдээлсэнгүй. WhatsApp нь ОХУ-д 100 сая гаруй хэрэглэгчтэй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мессежийн аппликейшнийг хааж байгааг баталжээ. Москва Таймс сонин WhatsApp-ын толгой компани болох Meta-аас тайлбар авахыг хүссэн байна. ОХУ-д амьдарч буй зарим хэрэглэгчид WhatsApp-д зөвхөн VPN ашиглан нэвтэрч байгаагаа мэдээлжээ. Зарим мэдээллийн сувгууд болох TV Rain болон Meduza нар WhatsApp-ын вебсайт Оросын үндэсний домэйн нэрийн систем (DNS)-ээс хасагдсан талаар мэдээлсэн байна. DNS-ээс хасагдсан тохиолдолд хэрэглэгчид VPN хэрэглэхгүй бол тухайн сайтыг нээх боломжгүй болдог байна.

Энэ долоо хоногт мөн YouTube, Facebook, Instagram болон The Moscow Times зэрэг сайтууд DNS жагсаалтаас хасагдсан байж болзошгүй мэдээлэл гарчээ. Орос улс 2022 онд Украинд халдан довтолсон талаарх мэдээлэл нийтэлснийх нь дараа The Moscow Times сайтын хандалтыг анх хааж байсан юм.

“Хуулийг мөрдөх асуудал яригдаж байна. Хэрэв Meta Оросын эрх баригчидтай хамтран ажиллаж, хуульд нийцвэл тодорхой тохиролцоонд хүрэх боломжтой” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ.

Эдгээр хязгаарлалт нь иргэдийг төрийн дэмжлэгтэй "Max" мессежийн аппликейшнийг татан ашиглахыг уриалж буй бодлоготой давхцаж байна. Зуны эхнээс хойш Кремлийг дэмжигч олон суваг "Max" апп руу аажмаар шилжиж эхэлсэн байна. Max 12 дугаар сард 70 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж, ОХУ-ын хамгийн өргөн хэрэглэгддэг гурав дахь аппликейшн болжээ. Гэсэн ч энэ нь 94.5 сая болон 93.6 сая идэвхтэй хэрэглэгчтэй WhatsApp, Telegram-ийн үзүүлэлтээс доогуур хэвээр байна. 

WhatsApp болон Telegram-д тавигдсан хязгаарлалт нь ОХУ дахь дижитал орчны эрх чөлөө, мэдээллийн урсгал, хувийн нууцлалын асуудлыг дахин хурцаар тавьж байна. Эрх баригчид үүнийг “хууль хэрэгжилт” болон “залилангийн эсрэг арга хэмжээ” хэмээн тайлбарлаж байгаа бол компаниуд болон шүүмжлэгчид үүнийг хяналт, цензурыг нэмэгдүүлэх алхам гэж үзэж байна.

Цаашид Meta болон Оросын эрх баригчдын хооронд ямар тохиролцоо хийгдэх, эсвэл WhatsApp-ын хандалт бүрэн хаагдах эсэх нь ОХУ-ын 100 сая гаруй хэрэглэгчийн өдөр тутмын харилцаанд шууд нөлөөлөх асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28