Манай шатарчид өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Б. Марал
2026-04-13
/
Соёл урлаг, спорт

Манай шатарчид өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

 

БНХАУ-ын Шанхай хотод 4 дүгээр сарын 7-11-нд зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа эл тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын, Дэлхийд данстай шилдэг шатарчид оролцдогоороо онцлог юм. Энэ удаагийн тэмцээнд 12 орны баг, зохион байгуулагч БНХАУ-ын хоёр багийн хамт нийт 13 баг урилгаар оролцож, А болон Б хэсэгт хуваагдан, рапид төрлөөр (талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй) өрсөлдсөн байна.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, фиде мастер Э.Баасансүрэн нар багтсан юм. Тэд Б хэсэгт БНХАУ-ын 1-р баг, Казахстан, Египет, Тажикстан, Шри Ланка улсын багуудтай өрсөлдөв. Манай баг хэсгийн шатанд амжилттай тоглож, Казахстан, Египет зэрэг улсын хүчтэй багуудыг ардаа орхин, БНХАУ-ын 1-р багийн хамтаар шөвгийн дөрөвт шалгарчээ. 

Хагас шигшээ тоглолтод Монголын баг А хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын багтай учраа таарч, хүрэл медалийн төлөө Беларусь улсын багтай тоглож яллаа. Хүрэл медалийн төлөөх эхний тоглолтод 2:1 харьцаагаар ялалт байгуулсан бол хоёр дахь тоглолтод 1:2 харьцаагаар ялагдаж, нийлбэр дүн тэнцсэнээр блиц тоглолтоор шийдвэрлэхээр болсон. Блицийн эхний өрөг 1,5:1,5 оноогоор тэнцэж, шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын баг 2:1 харьцаагаар ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэд боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28