Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ
Б. Марал
2026-04-10
/
Соёл урлаг, спорт

Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ

 

Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэмжих зорилготой “Хүслийн цом” анхдугаар тэмцээн таван өдөр үргэлжилж, медальтнуудаа “M Bank Arena”-д өчигдөр тодрууллаа.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн IX-XII ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багууд өрсөлдсөн энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан шилдэг 32 баг оролцсоноос Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн баг түрүүллээ. Тэд шигшээ тоглолтод Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийг 93:85-аар буулган авснаар анхны тэмцээний цомын эзэн болов. Тэгвэл мөнгөн медалийг 111 дүгээр сургууль хүртэж, 20 сая төгрөгийн шагнал гардлаа. Финалын тоглолтод Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч Т.Амартүвшин, М.Мөнх-Эрдэнэ, Э.Анхбаяр нар нийлээд 87 оноо авсан нь багаа хожилд хөтөлжээ. Тэгвэл дэд аварга болсон Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн багаас гарааны таван тоглогч 13-аас дээш оноо авч, жигд тоглолт үзүүлсэн байна. Харин хүрэл медалийг Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн баг хүртэж 15 сая төгрөг авсан бол тэдэнд хожигдсон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сурагчид дөрөвдүгээрт байрт шалгарснаар 10 сая төгрөгтэй нутаг буцсан юм.

Тэмцээний “Үнэ цэнтэй” тоглогчоор 52 дугаар сургуулийн сурагч М.Мөнхбат тодорсон. Тэрбээр таван тоглолтод 39 оноо, 11.2 самбар, 7.0 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Харин “Хүслийн цом”-ын бэлгэдлийн гарааны тоглогчид Булганы Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн сургуулийн И.Ариун-Эрдэнэ, 111-р сургуулийн Э.Мөнхсодон, Б.Эрхэс, 52 дугаар сургуулийн Т.Амартүвшин, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн Ц.Сайхансамбуу нар багтжээ. Түүнчлэн тамирчдаа амжилттай оролцсон дасгалжуулагч нарыг 10-25 сая төгрөгөөр шагнасан нь энэхүү тэмцээний гол онцлог байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28