Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа
Б. Марал
2026-04-10
/
Нийгэм

Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа

 

Хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглээний өсөлтийн улмаас усны нөөц шавхагдсанаар усны аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө тулгарах гол сорилтуудын нэг болно гэж Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI) мэдээлжээ. 

Тус байгууллагын урьдчилан таамаглаж байгаагаар 2040 он гэхэд Турк зэрэг дэлхийн 33 улс "усны маш өндөр стресс"-ийн бүсэд орох төлөвтэй байна. 167 улсыг хамруулан хийсэн судалгаагаар хүн амын өсөлт, хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөц эрчимтэй хомсодсоор байгааг тус байгууллага анхааруулжээ. 

Ялангуяа Ойрх Дорнодод энэ асуудал маш хурц байгаа бөгөөд тус бүс нутаг усны аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн багатай бүсүүдийн нэгд тооцогддог. Бүс нутгийн олон улс орон гүний ус болон далайн усыг давсгүйжүүлэх өндөр өртөгтэй технологиос хамааралтай байдаг. Ийм байгууламжууд цэргийн мөргөлдөөний явцад эвдэрч сүйдсэн тохиолдолд сая сая хүн ундны усгүй болох эрсдэлтэй.

Саяхан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, ирээдүйд улс орнуудын хоорондох мөргөлдөөн газрын тосноос бус усны нөөцөөс болж үүсэж болзошгүйг анхааруулаад, усны стратегийн ач холбогдлыг онцолжээ. 

Усны хямрал нь байгаль орчны асуудлаас хальж, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч болон шилжилт хөдөлгөөнд шууд нөлөөлж байгааг мэдэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал орчим хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны хомсдолд орж байна. 

ЮНЕСКО-гийн мэдээлснээр, 2 тэрбум гаруй хүн аюулгүй цэвэр ундны усны эх үүсвэргүй байгаа бол 3 тэрбум гаруй хүн ариун цэвэр-эрүүл ахуйн үндсэн үйлчилгээг авч чадахгүй байна. Усны нөөцийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн тогтвортой шийдлүүдийг олохгүй бол нөхцөл байдал улам дордож, дэлхийн олон бүс нутагт нийгэм, эдийн засгийн байдлыг улам тогтворгүй болгоно гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28