Уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж ба түүний “Нүүрсний Хэрэг”
Б. Марал
2026-02-13
/
Улс төр

Уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж ба түүний “Нүүрсний Хэрэг”

 

Монголын морин спорт уяачдын холбооны наймдугаар Их хуралд оролцсон 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал аван сонгогдож байсан билээ. 

Гэвч, тэрбээр Тод манлай уяачаас гадна "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай.  Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан удаатай. 

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэж байсан.

Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.

Хамгийн сүүлд гэхэд л эрэн сурвалжлагдсан. Тодруулбал, бусдаас хууль зүйн туслалцаа авсан ч хөлсөө өгөөгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь шүүхэд хандсанаар Д.Дагвадорж-д иргэний хэрэг үүсгэн, дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч дуудсан хугацаанд ирээгүй байна. Тиймээс шүүхээс есдүгээр сарын 06-ны өдөр албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, улмаар эрэн сурвалжлах тухай захирамж гаргасны дагуу эрэн хайсан байдаг. 

Цаашилбал, 2023 дөрөвдүгээр сард Д.Дагвадоржийн нүүрсний гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон. Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийсэн билээ.



 


 

 


 


 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28