Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгална
Батхонгор
2025-09-18
/

Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгална

Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн зах зээл, инфляцын төлөв, цаашдын эрсдэлүүдийг бүх талаар үнэлж, бодлогын хүүг жилийн 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

 Инфляцын нөхцөл байдал

2025 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн сараас өссөн үзүүлэлт бөгөөд өсөлтөд голлон мах, хүнсний ногоо, гурил зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч инфляц энэ оны 2 дугаар сараас эхлэн мөнгөний бодлогын аажмаар чангарсан нөлөөгөөр алгуур буурах хандлагатай байгаа юм.

Цаашид инфляцын түвшин үргэлжлэн саарч, 2026 онд Монголбанкны зорилтот интервалд (6 ± 2%) орно гэсэн төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч дараах эрсдэлүүд инфляцын төлөвийг сорьж болзошгүй гэж үзэж байна. Үүнд:

  • Засгийн газрын хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалт, түүний санхүүжилт,

  • Экспортын орлого болон төгрөгийн ханшийн хэлбэлзэл,

  • Цаг агаарын нөхцөл байдал, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан хүнсний үнийн савлагаа зэрэг багтана.

 Эдийн засгийн өсөлт

Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өссөн бөгөөд энэ нь хүлээгдэж байсан төлөвтэй нийцтэй үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлтийг голлон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт дэмжсэн байна.

Оны хоёрдугаар хагасаас эхлэн зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжих төлөвтэй байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох хүлээлттэй байна.

Гадаад орчинд худалдааны хэлэлцээрүүд ахицтай өрнөж, АНУ-ын тарифын бодлого эхэнд зарлагдсан хэмжээнээс доогуур түвшинд хадгалагдсан нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа ч тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Бодлогын чиглэл

Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн системийн эрүүл байдлыг хангах зорилготой нийцэж байна. Монголбанк цаашид инфляц, эдийн засгийн төлөв, дотоод болон гадаад орчны өөрчлөлт зэргийг харгалзан бодлогын дараагийн алхмуудаа шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28